Шууд Chart

"Нэг өрх-нэг шинжилгээ"-нд Зуунмод сумын 4800 өрхийг хамруулна

2021-03-08 14:51:18

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд тэг зогсолт энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Мөн тус суманд халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тухайн бүс нутгийн 4800 гаруй өрхөөс 2021 оны 3 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд "Нэг өрх-нэг шинжилгээ"-г авахаар болсон.

Өнөөдөр Зуунмод сумын 1, 3, 5-р багийн иргэд шинжилгээнд хамрагдаж, нийт 6 байршилд байнгын 12 цэг, явуулын 8 цэг иргэдээс шинжилгээ авч байна гэж "Монголын Мэдээ" сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг мэдээллээ.


"Нэг өрх-нэг шинжилгээ"-нд Зуунмод сумын 4800 өрхийг хамруулна  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй