
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийн 11:16 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Сумын төвөөс баруун зүгт 31 км-т орших энэ газарт газар хөдөлсөн тухай мэдээллийг 11:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055