Шууд Chart

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сорив

2021-03-09 11:02:56

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар бүлгүүдын нийт 40 гаруй алба хаагч ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийн дэслэгч Г.Лхагвасүрэн захирагчтай I салааны хамт олон, дэд байрыг Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийн  дэслэгч Содномсамба захирагчтай II салааны хамт олон, гутгаар байрыг Эрэн хайх, аврах бүлгийн дэслэгч Т.Цэрэндорж даргатай хамт олон тус тус эзэллээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сорив  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй