Шууд Chart

Хурандаа цол олголоо

2021-03-09 11:06:45

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад өнгөрсөн хоёрдугаар сард албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосон билээ. Энэ үеэр албан томилолттой байсан

Энэ үеэр хошууч генерал Д.Ганзориг "Хурандаа цол үүрэг, хариуцлагатайгаа хамт танд очиж байна гэж ойлгоорой. ЗХЖШ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Хэмжил зүйн албыг зүгшрүүлэх, бидний өмнө хүлээж байгаа олон ажлыг гүйцэтгэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаарай" гээд цаашдын албанд нь өндөр амжилт хүссэн юм.

Хурандаа Ч.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчинд 28 дахь жилдээ алба хааж байгаа бөгөөд тэрбээр "Үнэхээр баяртай байна. Энэ эрхэм цолны эзэн нь болж гялалзахын төлөө хичээж ажиллана. ЗХЖШ-ын дарга ч гэсэн энэ сайхан цол танд эрх мэдлээс илүү их үүрэг, хариуцлага  хүлээлгэж байгаа шүү гэсэн. Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт бие бүрэлдэхүүндээ удахгүй тохиох орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе" гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хурандаа цол олголоо  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй