Шууд Chart

Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлга болов

2021-03-09 15:34:49

Бүх цэргийн Их Хар сүлдийг цагаалах тайлга хаврын тэргүүн сарын шинийн зургаанд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, энэ сарын 7-ны өдөр болжээ.

Цагаалах тайлгад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, төрлийн цэргүүдийн командлагч нар, ХХЕГ, Дотоодын цэргийн удирдлагууд оролцлоо. Тайлгын эхэнд Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар Бүх цэргийн Их Хар сүлдийн “Заллагын өчил”-ийг дуудаж, хүрэлцэн ирсэн зочид хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, адис авсан юм. Тэгвэл өдгөө уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж байна.


Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлга болов  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй