Шууд Chart

“Мортал комбат” киноны трэйлер түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ

2021-03-09 16:03:32

19-өөс дээш насныханд зориулсан тус трэйлер цацагдсанаар өсвөр болон түүнээс доош насныхан үзэх боломжгүй R ангиллын кино болох “Мортал комбат” кино сонирхогчид үзэгчдийн дунд асар их хүлээлт үүсгэв.

Ташрамд дуулгахад, “Мортал комбат” 1990-ээд онд өсвөр насныхан хамгийн ихээр тоглодог байсан, дэлхий даяар 90 гаруй сая хувь борлуулагдсан, зодоонтой тоглоомуудаас хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Тэгвэл кино ирэх дөрөвдүгээр сарын 16-нд нээлтээ хийх “Мортал комбат” киног “Aquaman”, “The Conjuring”, “Insidious” болон “Saw” цувралд ажилласан Жэймс Ван продюсерлож, Саймон Маккуойд найруулж, “Марвел”-ын “Shang-Chi” киноны зохиолыг бичсэн Дэйв Каллахэм кино зохиолчоор ажилласан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Мортал комбат” киноны трэйлер түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй