Шууд Chart

Хаврын тариалалт, ноолуур бэлтгэлийн ажил эхлэхээс өмнө хөнгөлөлттэй зээл олгоно

2021-03-09 16:22:07

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсан. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн тус бүр 3 хувийн хүүтэй зээл олгохоор болсон.

Газар тариалан болон ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. Харин малчдад зориулах зээл арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох юм. Дээрх зээлүүдийг технологийн хугацаа буюу хаврын тариалалт болон ноолуур бэлтгэх ажлаас өмнө амжиж олгохоор холбогдох бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгааг сайд З.Мэндсайхан хэллээ.


Хаврын тариалалт, ноолуур бэлтгэлийн ажил эхлэхээс өмнө хөнгөлөлттэй зээл олгоно  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй