Шууд Chart

МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана

2021-03-09 16:21:53

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал, хошууч Х.Бат-Ирээдүй нар тамирчдад эрүүл мэндийн, тэр дундаа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулах үеэр Монголын Үндэсний олимпын хорооны удирдлагууд тус эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд тамирчдад тулгардаг гол асуудал болох спортын гэмтэл бэртэл болон түүнийг хэрхэн сэргээн засах талаар санал солилцсон. Тодруулбал, хоёр тал Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы тэргүүлж буй Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын хэрэгжүүлэх ажлын хүрээнд ТТАХЭ-ийн гэмтэл сэргээн засах тасгаас спортын бэртэл гэмтэл, бэртлийн дараах сэргээн засах тасаг байгуулах, тамирчдын бэлтгэлжилтэд нөлөөлөх хүчин зүйл, булчингийн баланс, бэртлээс сэргийлэх судалгаа, эрдэм шинжилгээний цогц арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд Үндэсний шигшээ багаас "Токио-2020" болон "Бээжин-2022" Олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдыг жилд 1-2 удаа бүрэн шинжилгээнд оруулахаар боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана   
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй