Шууд Chart

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг ОУЖБХ-ны удирдах зөвлөлд сонгожээ

2021-03-09 17:24:54

2021 оны "Ташкентын Гранд Слам" тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ удирдах зөвлөлийн хурал болж Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгожээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпын хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг ОУЖБХ-ны удирдах зөвлөлд сонгожээ  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй