
Туркын Анталия хотод энэ сарын 1-3ны өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны тав дахь тэмцээн болох "Анталийн гранд слам" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Олимпын оноо олгох тус тэмцээнд 92 орны 437 жүдоч /эрэгтэй 268, эмэгтэй 169/ гурван өдрийн турш өрсөлдөв.
Хуваарь ёсоор тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй -63кг, -70кг, эрэгтэй -73кг, -81кг жингүүдийн барилдаанууд явагдан аваргууд тодорсон юм.
Эмэгтэй -63кг жинд
- Люси Реншалл /Их Британи/
- Анрикелис Барриос /Венесуэл/
- Кэтрин БЕУЧЕМИН-ПИНАРД /Канад/
- Жан Тан /БНХАУ/
Эрэгтэй -73кг
- Фабио Базиле /Итали/
- Байрам КАНДЕМИР /Турк/
- Артур Маргелидон / Канад/
- Виктор Стерпу /Молдав/
Эмэгтэй -70кг
- Ким Поллинг /Нидерланд/
- Барбара Матич /Серб/
- Мариа Бернабау /Испани/
- Елвисмар Родригес /Венесуэл/
Эрэгтэй -81кг
- Ведат Албайрак /Турк/
- Кристиан Парлати /Итали/
- Мурад Фатиев /Азарбейжан/
- Аттила Унгвари /Унгар/
"Анталийн гранд слам"-ын эмэгтэйчүүдийн жингийн зарим аваргыг танилцуулж байна | ||
Үзсэн: 200 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055