Шууд Chart

Африк тивээс олимпын эрхийг хаанахын хэн авав

2021-04-05 16:12:38

“Токио-2020” олимпын наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн Африк, номхон далайн орнуудын эрхийн тэмцээн энэ сарын 2-4-нд Тунисын Хаммамет хотод боллоо. 

Чөлөөт бөхийн төрөлд Африк тивээс хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргаас Нигерийн шилдэг бөх Одунайо Адекурое хүрэл медаль хүртэж цорын ганц эрхийг аваад байсан. Энэ удаагийн тивийн сонгон шалгаруулалтад 20 орны 100 гаруй бөх 36 эрхийн төлөө өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Гвиней Биссаугийн 19 настай залуу Диамантино Юүна Фаф шигшээ барилдаанд Африкын хоёр удаагийн аварга Алжирын Кербаче Абдельхакыг 57 секундэд ялж шуугиулжээ.

Эрчүүдээс 12 эрхийн төлөө зургаан орон Токиод зодоглохоор болов. Тодруулбал, Алжир дөрөв, Египет, Тунис, Гвиней-Биссау хоёр, Сенегал, Нигери тус бүр нэг эрх авав. Эмэгтэйчүүдээс “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Тунисын Марва Амри болон Египетийн Самар Хамза, Нигерийн Блессинг Оборудуду гээд тивдээ босоо бүсгүйчүүд гар амар эрхээ авцгаалаа.

Сонирхуулахад, Зүүн Азитай ойр нутагтаа Арлын Гуамаас 53 кг-ын жинд Рикаэла Маре Акино гэгч бүсгүй тус улсын түүхэнд эмэгтэй бөхчүүдээс анх удаа олимпын наадамд зодоглохоор болов. Тивүүдийн эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн Ази тивийнх энэ долоо хоногт Казахстаны Алматы хотод болно.

Олимпын эрх авсан бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Диамантино Юүна Фаф (Гвиней Биссау), Кербаче Абдельхак (Алжир),

65 кг: Адама Диатта (Сенегал), Хайтем Дахлауи (Тунис)

74 кг: Августо Мидана (Гвиней Биссау), Амр Реда Рамадан Хуссен (Египет)

86 кг: Екерекем Агиомор (Нигери), Фате Бенфреджаллах (Алжир)

97 кг: Мохамед Садауи (Тунис), Мухаммед Фардж (Алжир)

125 кг: Диаэлдин Камал Абдельмоталиб (Египет), Жахид Беррахаль (Алжир)

Эмэгтэйчүүдийн 50 кг: Сарре Хамди (Тунис), Садижат Идрис (Нигери)

53 кг: Жозеф Эссомбе (Камерун), Рикаэла Акино (Гуам)

57 кг: Сивар Боусета (Тунис), Фатоумата Камара (Гвиней)

62 кг: Марва Амри (Тунис), Аминат Аденийи (Нигери)

68 кг: Блессинг Оборудуду (Нигери), Энас Ахмед (Египет)

76 кг: Самар Хамза (Египет), Зайнеб Сгайер (Тунис)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Африк тивээс олимпын эрхийг хаанахын хэн авав  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй