Шууд Chart

Цагдаагийн алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь насыг аварлаа

2021-04-06 17:16:45

Үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварлаа. Тодруулбал, Өнөөдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн "Б"-ийн хашаанд шар өвс шатаж гал гарчээ. Иргэн Б гэртээ 6-2 насны 3 хүүгийн хамт байсан бөгөөд гэртээ байх зуур хүүхдүүд маань гал авч гарч тоглосон бололтой гэнэтхэн хашаагаар гал дүрэлзсэн гэх.

Тухайн иргэний ойролцоо 361 постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр нь өвс шатаж байгаа саарал утаа суунаглаж байгааг хараад шууд очиж галыг түргэн шуурхай унтраажээ. Алба хаагчийн хэлснээр тухайн гал гарсан айлд 3 хүүхэд, өвөөтэйгөө байсан харин хажуу айлд нь 6 хүүхэдтэй айл байсан гэж хэлсэн юм. Салхи ихтэй гал маш хурдан тархаж байсан учир  хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс  хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтрааж амжсан байна.

Хаврын улирал эхэлчихсэн хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжлох мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Цагдаагийн алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь насыг аварлаа  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй