Шууд Chart

Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг

2021-04-07 10:26:10

Эмэгтэй хүн бүр наснаасаа залуу харагдахыг хүсдэг. Залуу сайхан харагдахад оо энгэсэг, будаг шунхнаас гадна хувцаслалт чухал ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Дунд зэргийн насны зарим эмэгтэй наснаасаа оворжуу харагдахаар хувцаслах нь бий. Энэ нь өөрийгөө гаргуунд хаях, "Одоо нас ахиж яваа юм чинь яаж ч хувцасласан ч яахав" гэх мэтийн өөдрөг бус үзэл бодолтой холбоотой.

Гэтэл нөгөө хэсэг нь болохоор шкаф дүүрэн хувцастай хэрнээ өмсчих зүйл олдохгүй байна хэмээн уурлаж бухимддаг. Энэ нь өмсөх хувцас олдохгүйдээ бус харин өмсөх хувцсандаа сонголтоо зөв хийж чадахгүй байгаагийн илрэл юм.

Ингээд танд хувцас загварын мэргэжилтний зөвлөгөөг толилуулж байна.

1. Юуны өмнө шкаф, шүүгээндээ их цэвэрлэгээ хий.

2. Хувцсаа ялгаж, хэрэггүйг нь өөр хайрцагт хий.

3. Хувцасны илүүдэл нь хог новш болон хөглөрч гэрт эмх цэгцгүй байдал үүсгэдэг.

4. Хуучирч муудсан хувцсаа хурааж хуримтлуулах нь муу энерги хуримтлуулдаг.

5. Хэрэггүй таарч тохирдоггүй хувцсаа гэртээ бүү хадгал.

6. Доорх хэв загварын хувцсууд амархан хоцрогддог тул дараа өмсөнө гэж бүү хойш тавь.


Үүнд,

- Бүх төрлийн эв хавгүй, өргөн нэлэмгэр хувцас

- Тод болон хар бараан өнгө давамгайлсан хувцас,

- Хэт нарийн хийцийн хувцас,

- Үеэ өнгөрөөсөн загварын хослол,

- Янз бүрийн бичиг, зурагтай жинс,

- Хямд, хулхи загварын хувцас... эдгээр болно.


Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй