Шууд Chart

Хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулна

2021-04-07 11:19:16

Тарих таримлын төрөл, дулааны улирлын ерөнхий төлөв, тариалангийн бүс нутгуудын онцлогтой уялдуулан харилцан адилгүй хугацаанд тариалалтын ажил эхэлдэг.

Тухайлбал, үр тариа, улаанбуудай, төмс, зарим төрлийн хүнсний ногооны тариалалт 5 дугаар сарын 1-нээс 25-нд, үрслэг ил талбайд шилжүүлэх болон  тэжээлийн таримлын тариалалт 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны дотор тариалагддаг.  

 

Энэ онд нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна.

2021 онд дэвшүүлсэн зорилтыг биелүүлснээр хэрэгцээт улаанбуудай, улаанбуудайн гурил, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулна  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй