Шууд Chart

ХХААХҮЯ: Нийт 7 байршилд хүнсний ногооны агуулах барина

2021-04-07 11:32:48

“Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилтээр нийслэл хот, нэр бүхий 6 аймгийн  нийт  7  байршилд  8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах барьж, 2023 онд ашиглалтад оруулна.

Мөн 3.2 сая еврогийн санхүүжилтээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-82 морины хүчтэй 132 ширхэг трактор, дагалдах 330 техник, тоног төхөөрөмжийг 6-р сарын 1-ний дотор нийлүүлэхээр ажиллаж байна.

Бүгд найрамдах Беларусь улсаас таримал тэжээл тариалах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-150 морины хүчтэй 130 ширхэг трактор, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл бэлтгэхэд зориулсан 440 ширхэг техник тоног төхөөрөмжийн эхний ээлжийг 5-р сарын 15-ны дотор нийлүүлэхээр ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


ХХААХҮЯ: Нийт 7 байршилд хүнсний ногооны агуулах барина  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй