Шууд Chart

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2021-04-07 14:48:01

Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгсийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тодруулбал, тэрбээр 1988 оны энэ өдөр төржээ.

2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн гэдэг.

2007 онд сургуулиа төгсөөд дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн орж, “Олимп” дэвжээнд дөрвөн жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаанд тогтмол амжилттай барилдсаныг бөх сонирхогчид андахгүй.

Амжилт

2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч аймгийн начин цол

2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол

2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан цол тус тус хүртсэн.

2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн

2016 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн.

2019 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн.

2020 онд Улсын наадамд 9 даван түрүүлж улсын аварга цол хүртсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй