Шууд Chart

ЗГ: Улсын хэмжээнд нийт 466 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна

2021-04-07 15:09:29

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

- 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлд 36 мянга 412, орон нутагт 50 мянга 371 иргэнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

- 2021 оны 04 дүгээр сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3,794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байна.

- Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4,357 иргэнд олгоод байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгч, үүнээс 1,101 аж ахуйн нэгж, 354 иргэнд олгосон. 2,547 зээлдэгч 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.


ЗГ: Улсын хэмжээнд нийт 466 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна  
Үзсэн: 3230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй