Шууд Chart

Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчлөх технологитой танилцлаа

2021-04-07 17:58:04

Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчлөх, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын дэд хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр ариун цэврийн байгууламжийн технологитой танилцлаа.

Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих үндсэн таван технологиос судалж байна. Энэхүү төсөл арга хэмжээний технологийн шийдлийг гаргаж, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байгаа хэмээн БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онцлов. Ариун цэврийн байгууламжийн технологийн үзэсгэлэн, танилцуулга энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм.

Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах чиглэлээр УИХ-аас анхаарч ажиллаж байгаагийн нэг нь нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар өөрчлөх ажил. Цаашид ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, бүхий л талаар дэмжиж ажиллахаа УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хэллээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан “Хөдөө, орон нутгийн хүүхэд, сурагчдын тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай. Мөн дотуур байр заавал халуун усны газартай байх ёстой” гэв хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
 


Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчлөх технологитой танилцлаа  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй