Шууд Chart

Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

2021-04-08 10:09:43

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг энэ сарын 07-ны өдөр “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн үйл явцтай танилцлаа. Тус цэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 18-49 насны иргэд болон “Монголын шуудан холбоо”, “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны ажилтнууд дархлаажуулалтанд хамрагдаж байна.

Эрүүл мэндийн 32 эмч, сувилагч, 20 резидент эмч ажиллан, өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 1078 иргэнийг вакцинжуулсан бол 04 дүгээр сарын 05-ны өдөр нийт 1015 иргэн  вакцинд хамрагдсан байна. Дархлаажуулалтын үйл явц хэвийн, иргэд идэвхтэй хамрагдаж байгаа талаар Шуурхай штабын даргад танилцуулсан юм.

Ташрамд дурдахад өнөөдөр улсын хэмжээнд 16:00 цагийн байдлаар нийт 35029 иргэн вакцинд  хамрагджээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй