Шууд Chart

Банкуудын зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн нэгдсэн мэдээлэл бүхий цахим хуудас ашиглалтад орлоо

2021-04-08 10:16:25

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 сарын 28 өдрийн 21 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх дэд арга хэмжээний 2.4.2.-т “Банкны санал болгож байгаа зээлийн хугацаа, хүү, шимтгэл, хураамжийг зээлийн төрөл бүрээр харьцуулсан мэдээллийг олон нийтэд тогтмол гаргаж, банкны харилцагч, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн нэгдсэн цахим хуудсыг боловсруулж олон нийтэд зарлахад бэлэн боллоо.

Иргэд, байгууллагууд www.mongolbank.mn/loanrate цахим холбоосоор орж, бүтээгдэхүүн сонгох цэснээс өөрийн хэрэгцээнд тохирох зээлийг сонгон, банкуудын санал болгож буй зээлийн нөхцөлүүдийг түргэн хугацаанд харьцуулан харах боломжтой юм гэж Монголбанкнаас мэдээллээ.


Банкуудын зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийн нэгдсэн мэдээлэл бүхий цахим хуудас ашиглалтад орлоо  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй