
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3345 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын 92 хувь буюу 3067 нь лавлагаа мэдээлэл, 6 хувь буюу 206 нь гомдол, 2 хувь буюу 72 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 68 хувь буюу 2270 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа. Өмнөх өдөртэй харьцуулахад хүлээн авсан дуудлагын тоо 9 хувь өссөн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийт дуудлагын 92 хувийг лавлагаа мэдээлэл эзэлжээ | ||
Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055