Шууд Chart

Германы Байерн тоог тэнцүүлж чадсан ч Мбаппег барьж чадсангүй ялагдав

2021-04-08 11:17:24

Аваргуудын лигийн 1/4 финалын эхний тоглолтууд өнөө өглөө явагдлаа. Германы Байерн эхний 28 минутад 0:2 ялагдаж байгаад тоог тэнцүүлж чадсан ч Мбаппег барьж чадсангүй ялагдав.

Тус багийн Томас Мюллер нэг гоол оруулж, Аваргуудын лигийн гоолоо 48-д хүргэж, Златан Ибрагимович, Андрей Шевченко нарыг гүйцлээ. Одоо түүний өмнө Криштиану Роналду (134 гоол), Лионель Месси (120), Роберт Левандовски (73), Рауль (71), Карим Бензема (70), Руд ван Нистелрой (56), Тьерри Анри (50) бичигдэж байна.

Аваргуудын лиг

1/4 финал

Байерн Герман – ПСЖ Франц 2:3 (1:2, 1:1)

Альянц-Арена

Гоол: 0:1 – 3 Мбаппе, 0:2 – 28 Маркиньос, 1:2 – 37 Шупо-Мотинг, 2:2 – 60 Мюллер, 2:3 – 68 Мбаппе.

Байерн – Нойер, Павар, Люка Эрнандес, Алаба, Зюле (Боатенг, 42), Сане, Горетцка (Дэвис, 33), Коман, Мюллер, Шупо-Мотинг, Киммих.

ПСЖ – Навас, Диалло (Баккер, 46), Маркиньос (Эррера, 30), Дагба, Кимпембе, Гуйе, Ди Мария (Кин, 71), Данилу Перейра, Дракслер, Мбаппе, Неймар (Рафинья, 90).

Шар хуудас: Люка Эрнандес (35), Дракслер (62), Киммих (70), Боатенг (72), Шупо-Мотинг (89).

Порту Португал – Челси Англи 0:2 (0:1, 0:1)

Рамон Санчес Писхуан

Гоол: 0:1 – 32 Маунт, 0:2 – 85 Чилуэлл.

Порту – Марчесин, Манафа (Франсишку Консейсау, 83), Сануси, Пепе, Мбемба, Корона, Отавио (Фабиу Виейра, 83), Марега (Тони Мартинес, 83), Урибе, Диас, Груйич.

Челси – Менди, Жеймс (Тиаго Силва, 80), Аспиликуэта, Кристенсен, Чилуэлл, Маунт (Канте, 80), Ковачич (Эмерсон, 90), Хавертц (Жиру, 65), Жоржиньо, Рюдигер, Вернер (Пулишич, 65).

Шар хуудас: Мбемба (63), Груйич (79).

Хариу тоглолт энэ сарын 13-нд болно. 

  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Германы Байерн тоог тэнцүүлж чадсан ч Мбаппег барьж чадсангүй ялагдав  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй