Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

2021-04-08 15:04:16

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

- 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжинэ.
 
- Энэ хугацаанд эдийн эргэлт бүрэн зогсох учир иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгоно. Тус мөнгө өнөөдрөөс эхлэн хүн бүрийн дансанд шилжиж эхэлнэ. Мөнгийг хүүхдийн мөнгө, тэтгэвэрийн болон 1072 хувьцааны ногдол ашиг авсан дансуудаар дамжуулан олгоно. Энэ ажиллагаа 10 хоногтоо багтан бүрэн хэрэгжинэ.
 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу улаан түвшингийн үед төрийн хязгаарлахгүй үйл ажиллагаа:

  1. Төрийн байгууллага (ажилтан, албан хаагчийн 5-10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох)
  2. Эрүүл мэндийн байгууллага
  3. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (Байгаль орчныг хамгаалах, гааль, дипломат алба, онцгой байдал, мэргэжлийн хяналт, Зэвсэгт хүчин бусад цэрэг, татвар, тусгай алба, гадааадын иргэн, харьяат, улсын бүртгэл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх)
  4. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага (тусгай цагийн хуваарьтай ажиллах, 207 оны 281 дүгээр тогтоолыг баримтлах)
  6. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, нийтийн аж ахуй,
  7. Шуудан харилцаа холбоо
  8. Шатахуун, түлшний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт, худалдаа
  9. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт
  10. Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг
  11. Цахим банк, автомат тооцооны машин
  12. Газар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

Хуулийн этгээдийн хязгаарлахгүй үйл ажиллагаа:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  3. Өмгөөлөл, нотариат
  4. Шатахуун, түлшний хангамж,
  5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт
  6. Цахим банк, автомат тооцооны машин
  7. Газар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  8. Харилцаа холбоо, шуудан илгээмж
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа (эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр)
  10. Хэвлэл мэдээлэл (эрх хязгаарлах)
  11. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  12. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт
  13. Орон сууц, нийтийн үйлчилгээний контор, сууц өмчлөгчдийн холбоо
  14. Буяны үйл ажиллагаа

Иргэний хязгаарлахгүй үйл ажиллагаа:

  1. Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан
  2. Өмгөөлөл, нотариат
  3. Түлш худалдан авах
  4. Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах
  5. Газар тариалан
  6. Зөөврийн ус
  7. Шинжилгээ өгөх
  8. Буяны үйл ажиллагаа

ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ  
Үзсэн: 3110 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй