Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-06-14 12:43:24

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Зэлтэр, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байдалтай байна.

Мөн түүнчлэн Бэлтэс, Үүр, Хүдэр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Шарын гол, Хэрлэн, Онон, Халх, Ховд, Түргэн, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-06-14


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй