Шууд Chart

COVID-19: Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөв

2021-06-25 13:02:59

Монгол Улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: 

·Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

·Айл хэсэхгүй байх

·5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх 

·Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

·Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

·Амны хаалт зүүлгэх

·Гарыг сайтар савандаж угаах 

·1-1,5 метрийн зай барих

·Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

·Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх 

·Сайн унтаж амруулах 

-3-5 насныхан 10-13 цаг 

-6-12 насныхан 9-12 цаг 

-12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

·Зөв хооллох

-Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

-Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

-Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

-Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

-Халуун бүлээн шингэн сайн уулгах

·Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх 

·Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах 

·Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцаарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19: Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөв   
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй