Шууд Chart

Японы зүүн хойд зүгийн бүс нутгийг хар салхи дайраад байна

2021-07-29 11:16:36

Непартак гэж нэрлээд байгаа хар салхи Японы зүүн хойд зүгийн зарим муж, хотод өнгөрсөн лхагва гарагийн өглөө хүрчээ. Энэ байгалийн онц үзэгдлийн үеэр үер усны аюул болон хөрсний гулгалт бий болох эрсдэлтэйг Японы цаг уурын байгууллагаас анхааруулж байна. 

Тодруулбал, Японы цаг уурын шинжээчдийн өгч байгаа мэдээллээр энэхүү хар салхи Мияги мужийн Ишиномаки хотыг өчигдөр өглөөний 6 цагт дайрсан байна. Энэ нь 50 гаруй км/цагийн хурдтай хар салхи нийт 890  км бүсийг хамарсан байна.

Энэ талаар Сэндай хотын оршин суугч, "Сэндай хот энэ жил анх удаагаа хар салхинд өртлөө. Гэхдээ  энэ удаагийнх тийм ч хүчтэй байсангүй. Зарим газар нутагт ширүүн бороо орсон байх. Ямар нэгэн хохирол учраагүйд баяртай байна." хэмээн ярьжээ.

Гэвч Иватэ болон Мияги мужийн зарим бүс нутагт хөрсний гулгалтыг бий болж магадгүй гэсэн сэрэмжлүүлгийг өгөөд байна.  Непартак хар салхины  нөлөөгөөр Тохоку болон Канто-Кошин бүсүүдэд  цаашид ч мөн усархаг, ширүүн бороо орох төлөвтэй байгаа аж. Өнөөдөр гэхэд л Тохоку бүсэд 100 миллиметр хур унахаар байна гэж цаг уурын шинжээчид тооцоолж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы зүүн хойд зүгийн бүс нутгийг хар салхи дайраад байна   
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй