Шууд Chart

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг маргааш Францын тамирчин Ларруктай барилдана

2021-08-01 13:31:08

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүч үзэх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг маргааш эхний тойрогт Францын тамирчин Ларруктай барилдана.

Манай улсын тамирчин өмнө нь олимпын хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга болж байсан билээ.

Иймд түүнийг бөх сонирхогчид энэ удаагийн олимпоос медаль “салгах” боломжтой тамирчдын нэг хэмээн харж сууна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг маргааш Францын тамирчин Ларруктай барилдана  
Үзсэн: 3140 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй