Шууд Chart

Манила энэ сарын 6-наас хатуу хөл хорио тогтооно

2021-08-01 15:03:13

Филиппиний засгийн газар коронавирусний дельта хувилбар илэрсэнтэй холбогдуулан ирэх 7 хоногоос нийслэл Манила хотод хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ. Наймдугаар сарын 6-наас 20-ны хооронд 14 хоногийн хугацаанд Манила хотод дөрөвдүгээр түвшний хатуу хөл хорио тогтоох юм байна.

хатуу хөл хорионы хугацаанд нийслэл хотын иргэдийг хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ авахаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглох, бизнес, үйлчилгээний байгууллагуудыг ажиллах хүчнийхээ тоог цөөлөх шаардлага тавих аж.

Филиппинд сүүлийн хэдэн 7 хоногт цар тахлын халдварт тохиолдлын тоо эрс өсч, баасан гарагийн байдлаар 8562-д хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манила энэ сарын 6-наас хатуу хөл хорио тогтооно   
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй