Шууд Chart

Зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа

2021-08-02 12:25:49

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр  “Хөх морьт ВМ” групптай хамтран Туулын гүүрний орчимд зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа.

Тус камер нь шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг, зарлан мэдээллийн дуут дохио бүхий шийдэлтэй.

Мөн гадна зориулалтын бус газарт хог хаяж байгаа эсэх болон гол, үер усны аюулын түвшинг давхар хянах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй