Шууд Chart

Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах ОУТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэв

2021-08-02 14:17:33

Өнгөрсөн сарын 27-30-нд Иран улсад зохион байгуулагдсан Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах олон улсын анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид оролцож -83 кг-ийн жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Б.Дүвжид штангтай суултын төрөлд 270 кг, хэвтээ шахалтын төрөлд 155 кг, газраас штанг татах төрөлд 272.5 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медалийн эзэн болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнчлэн Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах олон улсын анхдугаар тэмцээнд -93 кг-ын жинд өрсөлдсөн спортын мастер .

Харин анх удаа олон улсын тэмцээнд оролцож буй +120 кг-д хүч үзсэн спортын мастер З.Ирээдүй суулттай шахалт болон нийлбэр дүнгээр хүрэл медаль авах боломж байсан ч туршлага дутжээ. Тэрбээр штангтай суултын төрөлд 320 кг-ыг өргөжээ. Харин хэвтээ шахалтын төрөлд 220 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн бөгөөд газраас штанг татах төрөлд 280 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр 820 кг-ыг өргөн олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангасан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах ОУТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй