Шууд Chart

М.Анхцэцэг захиалгаа өглөө

2021-08-02 15:36:46

“Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээн “Tokyo international forum”-d болж байна. Тус олимпын эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг “А” хэсэгт хүчээ үзэж байна.

Энэ бол медалийн төлөөх өрсөлдөөн. Франц, АНУ, БНХАУ, Доминикан, Венесуэл, Эквадор, Молдавын туйванчидтай бяр тэнхээ, оюун ухаанаа сорино.

Манай улсын тамирчин Ц.Хосбаяр багшийнхаа хамт эхний оролдлогын захиалгаа огцомд 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 138 кг-аар өглөө.

Эхний оролдлогын захиалгыг харахад огцомд хоёр (БНХАУ, Доминикан), түлхэлттэйд мөн хоёр (БНХАУ, Эквадор) тамирчин манайхаас өндөр захиалга өгсөн байна.

Энэ хэсгийн найман тамирчин огцом, болон түлхэлттэйд өргөлтөөр тус тус гурван оролдлого хийж, хамгийн өндөр онооны нийлбэр дүнгээр олимпын медальтан тодорно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Анхцэцэг захиалгаа өглөө  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй