Шууд Chart

Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулна

2021-08-02 15:40:43

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах тухай” А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.

Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна.

Үүнд:

1. Архангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” I сургууль

2. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль

3. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль

4. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Номуун далай” цогцолбор сургууль

5. Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль

6. Говь-Сүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль

7. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль

8. Дорноговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль

9. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургууль

10. Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хан-Уул” цогцолбор сургууль

11. Дундговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль

12. Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Чандмань эрдэнэ” цогцолбор сургууль

13. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль

14. Орхон аймгийн ерөнхий боловсролын лаборатори 8 дугаар сургууль

15. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургууль

16. Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль

17. Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль

18. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургууль

19. Төв аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Хүмүүн” цогцолбор сургууль

20. Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн далай сургууль

21. Хэнтий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль

22. Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль

23. Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургууль

24. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль /БГД/

25. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургууль /БГД/

26. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургууль /БГД/

27. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Монгени сургууль /БГД/

28. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ эрин” сургууль /БГД/

29. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Монгол тэмүүлэл” сургууль /БЗД/

30. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургууль /БЗД/

31. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургууль /БЗД/

32. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургууль /БЗД/

33. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургууль /БЗД/

34. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургууль /Налайх/

35. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 45 дугаар сургууль /СБД/

36. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр сургууль /СБД/

37. Нийслэлийн ерөнхий боловсролын Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль /СБД/

38. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургууль /СХД/

39. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургууль /СХД/

40. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Ирээдүй” цогцолбор сургууль /СХД/

41. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 115 дугаар сургууль /ХУД/

42. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль /ЧД/

Сонирхсон сэтгэл зүйчид дараах материалыг baigali@mecs.gov.mn цахим хаягаар /нэг PDF файл болгосон байна/ дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү.

Үүнд:

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Төрийн албан хаагчийн анкет;

• Өргөдөл /аль аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй тухайгаа тодорхой бичих/;

• Сэтгэл судлалаар төгссөн бакалаврын болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх бичиг баримтын хуулбар;

• Эссэ /сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд ямар хугацаагаар, яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй А4 хуудсанд багтаан бичих/

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.

• I шатны шалгаруулалт: Сэтгэл зүйчдийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, өргөдөл, эссэтэй танилцана.

• II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад бичиг баримтын шаардлага хангасан сэтгэл зүйчдийг хоёр дахь шатанд ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдээс дээрх ерөнхий боловсролын сургуулиуд сонгож, ажлын байраар хангана. Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэж, сургуулийн сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтад хамруулна.

Жич: Ерөнхий боловсролын лаборатори сургууль нь “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиудад ажиллах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн сэтгэл зүйчдээс сонгон ажлын байраар хангахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн сургуульд сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт явуулахгүй болно.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 99996564 утсаар холбогдоно уу.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам


Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй