Шууд Chart

МБХХ-ны Ерөнхийлөгч П.Цагаан медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулав

2021-08-02 15:56:52

"Токио-2020" зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид түүхэндээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн амжилт үзүүлэв.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас зургаадугаар байрт шалгарсан билээ.  

Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан тэднийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулав.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МБХХ-ны Ерөнхийлөгч П.Цагаан медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулав  
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй