Шууд Chart

Гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт шалгарлаа

2021-08-02 16:49:31

“Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ.

Тэрбээр огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн.

Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэллээ.

М.Анхцэцэгтээ цаашдын замналд нь амжилт хүсч, “Парис-2024” олимпод дутуугаа гүйцээхийн ерөөлийг уншигчдынхаа өмнөөс дэвшүүлье!

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт шалгарлаа   
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй