Шууд Chart

Дорнодод гарсан хэргийн хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байна

2021-08-02 17:07:56

“Санаатайгаар автомашинаар хүн дайраад хэргийн газраас зугтлаа” гэсэн тайлбартай бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тарсан.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03:00 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ “Д” гэгч нь “Harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож иргэн 18 настай эрэгтэй “С”-г мөргөж биед нь гэмтэл учруулсан, хэргийн газраас зугтсан хэрэг бүртгэгдэж

Хохирогч “С” Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодод гарсан хэргийн хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байна  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй