Шууд Chart

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзлаа

2021-09-14 16:09:38

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзаж иргэдээс гарч буй гомдол, саналыг ярилцлаа.

Үнэлгээний хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10 км доторх машин ачилтыг 60000 төгрөг байхаар тогтоосны дагуу уг төлбөрийг авдаг байна. Мөн тус төлбөрийн 10 хувийг Нийслэлийн авто замын санд төвлөрүүлэх саналыг хүргүүлсэн ба 2021 онд 300.000,000 төгрөг орчим болохыг "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагууд хэллээ.

Уулзалтын үр дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 14 ачилтын компани нэгдэн ажиллаж иргэдээс санал авч, эрх зүйн орчин, арга хэлбэрийг сайжруулах талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

Уг ажлын хэсэгт орох сонирхолтой ТББ-уудад нээлттэй бөгөөд иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хуудсанд өөрсдийн санал, гарц, шийдлийг ирүүлнэ үү гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 


ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлагуудтай уулзлаа   
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй