Шууд Chart

Умард Солонгос Япон тэнгисийн зүгт 2 пуужин харважээ

2021-09-16 10:50:46

БНАСАУ өчигдөр өглөө Япон тэнгисийн  зүгт 2 пуужин харвасан тухай Японы  эргийн хамгаалалтын  албанаас мэдээлсэн байна. Сүүлийн мэдээгээр Японы засгийн газар БНАСАУ-д  хандаж  дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлжээ.  Үүний зэрэгцээ үүссэн  нөхцөл байдалтай холбоотойгоор  Японы  Ерөнхий сайд  үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  шуурхай хуралдааныг зарлан  хуралдууллаа.

Японы  ерөнхий сайд Суга Ёшихидэ  Умард  Солонгосын  пуужингийн  туршилтыг  НҮБ-ын  аюулгүйн  зөвлөлийн  тогтоолуудыг   зөрчсөн хэрэг  гэж  үзэж буйгаа илэрхийлсний дээр  Пёньяны  энэ үйлдлийг   эрс   эсэргүүцэн  буруушааж  байгаагаа онцолжээ. Тэрбээр  холбогдох яам агентлагууддаа  хандаж  Умард Солонгосын өнөөдрийн туршилттай  холбоотой  бүх  нарийн мэдээллийг   орон нутгийн хүн  амд  шуурхай тодорхой  өгөхийг   үүрэг болгож,  Японы  хөлөг онгоцнууд,  иргэний агаарын тээврийн  онгоцнуудын аюулгүй  байдлыг  нягталж  шалгахыг тушаасан  байна. 

Мөн Сөүл, Япон  болон АНУ-ын хамтаар Умардын  пуужингийн өнөөдрийн  туршилттай  холбоотой мэдээллийг цуглуулж,  харилцан   солилцож,  дүн шинжилгээ  хийж байгаа талаар мэдэгдсэн байна. Пёньян  хооронд нь хэдхэн минутын зайтайгаар  2  ч  пуужинг Япон тэнгисийн зүгт  харвасан аж. 

Гэхдээ  пуужингууд нь  Японы нутаг  дэвсгэрийн харьяа ус, эдийн засгийн онцгой  бүсийн гадна  туссан  байна. Японы  тал өнөөдрийн  харвасан пуужингуудыг  баллистик  гэж урьдчилсан байдлаар тодорхойлж байгаа бол, Өмнөд  Солонгосын  штабын  дарга нарын  хорооноос Умардын  пуужингууд  800  орчим км  зайд дээд тал нь  60 аад км-ийн  өндөрт ниссэн гэж мэдээлж  байна. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос Япон тэнгисийн зүгт 2 пуужин харважээ  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй