Шууд Chart

Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна

2021-09-16 12:23:58

Сонгинохайрхан дүүргийн V хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар барилгын угсралтын ажил дуусч, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил хийгджээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүүхэд, залуучуудын театр дотроо кино театр, event hall, гадна талбайд задгай театр, усан оргилуур бий болох аж.

Барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй