Шууд Chart

“Халдварын эсрэг хамтдаа” сургалтыг зохион байгууллаа

2021-09-16 13:46:05

Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд “Халдварын эсрэг хамтдаа” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга Ковид-19 цар тахалтай хүнд үед эмч, эмнэлгийн алба хаагчдыг эрсдэл гаргалгүй ажиллаж байгааг цохон тэмдэглэж, ажлын амжилт хүсэн, сургалтын үйл ажиллагааг нээлээ.

Уг сургалтад хотын бүсийн хорих анги, байгууллагын 30 алба хаагч танхимаар, орон нутгийн хорих анги, байгууллагын 37 алба хаагч цахимаар хамрагдсан бөгөөд сургалтаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах, эмчлэх талаарх мэдлэгийг дээшлүүлсэн ач холбогдол бүхий сургалт болж өндөрлөлөө гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.


“Халдварын эсрэг хамтдаа” сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй