Шууд Chart

Хавана хотноо соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана

2021-09-16 18:46:55

Элчин сайд Ш.Батцэцэг 9 дүгээр сарын 14-ний өдөр Кубын нийслэл Хавана хотын Засаг даргын Тамгын газрын Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан Дэд дарга Татиана Виера Эрнандес болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Улаанбаатар болон Хавана хотуудад соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах асуудлаар санал солилцов.

Тухайлбал, Монгол, Куба үндэстний хувцас, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тусгай нэвтрүүлэг бэлтгэн, 2021 оны 12 дугаар сард Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ойн өдөр олны хүртээл болгох, 2022 онд Монголын уран зураачдын үзэсгэлэнг Кубын Дүрслэх урлагийн үндэсний музейд гаргах, Хавана хотын түүхэн дурсгалт газруудад Монголын нүүдлийн “ГЭР ТӨВ” ажиллуулж, хотын иргэдэд Монголын түүх, соёл, аялал жуулчлалын мэдээллийг таниулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.


Хавана хотноо соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй