Шууд Chart

"Алтай констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Х.Батбаасан Э.Цэндбаатарыг байртай болгох аяныг дэмжжээ

2021-09-17 09:09:29

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сахилга бат алдсан шалтгаанаар шигшээ багаас хасах шийдвэр гарсан. Мөн удахгүй болох ДАШТ-д оролцуулахгүйгээр тогтоод байв.

Гэвч үүнийг нь БНХАУ-ын Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй бизнесменүүд эсэргүйцэж, уг тамирчинг дээрх тэмцээнд “илгээхийг” МБХ-ноос шаардаад байлаа. Мөн Д.Мөнх-Эрдэнэ хувиасаа 50 сая төгрөг олгохоо амласан. Тэгвэл тэдний үргэлжлэл болж, “Алтай констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Х.Батбаасан Э.Цэндбаатарыг байртай болгох аяныг дэмжиж БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул хороолол”-ын зургаадугаар ээлжийн орон сууцнаас байр захиалсан тохиолдолд 40 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Мөн сорилго тулаандаа ялж, ДАШТ-д оролцвол хувиасаа 10 сая төгрөг хандивлахаа зарлав. 

 
 
Нийтэлсэн: У.Баярсайхан

"Алтай констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Х.Батбаасан Э.Цэндбаатарыг байртай болгох аяныг дэмжжээ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй