Шууд Chart

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт эхэллээ

2021-09-17 09:43:41

Сургуулийн жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Заах аргын цугларалт 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд явагдаж байна.

Мөн цугларалтад хамрагдагсад Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын дунд явуулж байгаа түвшин тогтоох үзлэгийн хүрээнд Биеийн жингийн зохистой харьцааны үзлэг болон бие бялдрын түвшин тогтоох шалгалтад 16-ны өдөр амжилттай хамрагдсан юм.

Энэ удаагийн заах аргын цугларалтыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд хатуу сахиулсан нөхцөлд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Цугларалтыг "Цэргийн сургалт бэлтгэлийн орчны шинэчлэл ба дэвшилтэт технологи" сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд энэхүү сэдвийн хүрээнд олон чухал асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт эхэллээ  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй