Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-09-20 12:29:44

2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 9 дүгээр сарын 27-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүснэ.

Хур тунадас: 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Сэлэнгийн сав газраар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Халх голын сав газраар, 27-нд Алтайн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи:  24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд секундэд 6-11 метр.  

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19  хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1689 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй