Шууд Chart

Статистик тоон мэдээллийг ашиглах талаарх ээлжит цахим сургалт боллоо

2021-09-20 17:05:28

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын хувь хүний хөгжлийг дэмжих ээлжит цахим сургалт өнөөдөр (2021.09.20) боллоо. Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, Үндэсний статистикийн хороотой хамтарсан ээлжит сургалтаа “Статистик мэдээний хэрэглээ, тооцох арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар эрүүл мэнд, боловсролын салбарын статистик мэдээний хэрэглээ, ач холбогдол, тооцох аргад зүйн талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын статистикч М.Доржпагма, Г.Урангоо нар өгөв.

Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд зэрэг 30 гаруй ажилтан хамрагдаж, бодлого боловсруулахад эрүүл мэнд, боловсролын салбарын статистик мэдээллийг хэрхэн зөв ашиглах арга зүйд суралцлаа.


Статистик тоон мэдээллийг ашиглах талаарх ээлжит цахим сургалт боллоо  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй