Шууд Chart

Монголын эмэгтэй сагсчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2021-09-20 17:06:04

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 дэлхийн чансаа энэ сарын 18-ны өдөр шинэчлэгджээ.

. Тодруулбал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны U21, U23 насны ангиллын хоёр баг ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнд өрсөлдсөн.

U21 хүртэлх насны шигшээ баг Франц, Румын улсад болсон Европын бүсийн “FIBA 3x3 U21 Nations League” цуврал тэмцээнд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.

Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн “FIBA 3x3 U23 Nations League”-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдөж гурван удаа түрүүлж, мөн гурван удаа дэд байр хүртсэн.

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос Монголын баг Румын улсын Бухарест хотод болсон “FIBA 3x3 Nations League”-ийн финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч зургадугаарт байрт орлоо. Гэсэн хэдий ч тус финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн оролцсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.

Мөн дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748763 болж, дэлхийн чансааг тэргүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын эмэгтэй сагсчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй