Шууд Chart

Солонгос савангийн дууриудын солиорол үргэлжилсээр байх уу...

2014-05-23 10:38:26

Өмнөд Солонгосын савангийн дууриуд монголчуудыг байлдан дагуулаад олон жилийн нүүрийг үзэж байна. ТВ нэртэй бүхэн солонгос сериалаар өрсөлдөж, "онцгой эрх"-ээрээ гайхуулах болж. Анхны цувралуудаас нь ганц нэг кино үзчихдэг л байсан. Хоолны мастер Де Жангүм, зодооны гайхамшиг Ким Ду Хан гээд л нэрлээд байх биз. Гэвч түүх, эр зоригийн дуулиудаас гадна гэр бүлийн хэрүүл, өшөө хонзон агуулсан сериалууд орж ирсэн цагаас эхлээд асуудал үүдсэн хэрэг. Жигшүүртэй үзэн ядалт, өшөө авалт, эдгэшгүй өвчин шаналал,  бүтэлгүй дурлал, бухимдал төрүүлэх тэнэглэл гээд бүх муу муухай бүхэн Солонгос сериалуудад багтан дүрслэгдчихнэ. Гэтэл тэр бүхэнд дурлан, тахин шүтэгчид нэмэгдээд байх нь харамсалтай. Ийм л цаг үе дор монгол охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж, ухаан санааг нь эзэмдээд байгаа тэрхүү "СОНИРХОЛТОЙ" сериалуудаас үүдсэн бодлоо энд дурдсу.

Хүний нэр хэлэх дургүй хүмүүс...

Таны тэгтлээ дурлан үзээд байдаг солонгос кинонуудад хэн нэгний найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л бол оо. Болдоогийн найз аа, Үрлээгийн ах аа гээд л заншчихвал зүгээр ч юм уу. Ихэнх кинонд зарим нэг хүний нэр байнга давтаастай. Үнжээ, Ду Хан, Ён Жу гэх мэт... Нэг гэрийн ханилсан хосууд хань ижлээ Кимийн ааваа, Ён жугийн ээжээ гээд дуудах нь байнга. Монголд муу нэртэй амьдарснаас Солонгост нэрээ дуудуулахгүй амьдар гэж зөвлүүштэй...

Хэтэрхий өш санамтгай хүмүүс...

Монголын телевизүүдээр гарч байгаа Солонгосын олон ангит бүх кинонд "Би заавал өшөөгөө авна" гэсэн үг байнга давтаастай. Сайн болоод саар дүрийн бүх баатрууд нь "Баригдашгүй өшөө авагчид" аятай аяглана даа. Хөмхийгөө зууж байгаад л эхэлнэ шүү дээ. Гол дүрийн баатрууд нь “Би хэзээ ч өршөөхгүй” гэдэг үгийг кино болгон дээр тоть шиг давтана. Солонгосын сериал бүгдэд шингэсэн энэ дүр зураг нь тэднийг их өс санамтгай хүмүүс гэх бодлыг заавал төрүүлдэг нь гарцаагүй үнэн. Монгол хүн ийм үед "За за, орхи цаашаа" гэх вий.

Хэл ярианы баялаг дутуу юу эсвэл...

Суваг бүр дээр гарах сериал болгон дээр нь нэгэн зүйл ажиглагдана. Нэгэндээ итгэдэггүй юм уу, эсвэл чихэндээ итгэдэггүй ч юм уу бүү мэд... Нэгнийхээ яриаг сонсож сонсож эцэст нь “Тэр чинь тэгээд тэгнэ гэсэн үг үү?” гээд асууна даа.  Тэгээд бас кино болгонд нь бүтэлгүй, мэдрэл муутай эрэгтэй хүн заавал гарна. Бүтэлгүй, бүтэлгүй гэхэд дэндүү бүтэлгүй, бас маанаг юм шиг тэгээд нүүр амаа жигтэй сонин болгож хувиргах нь байнга. Киногоо хөгжилтэй, марзан болгох гэсэн санаа гэхэд АРАЙ Л байх юм. 

Танхай балмад, харгис хэрцгийгийн түгээмэл жишээ...


Солонгосын хот, гудамж бүхэнд "САЙН ЭРС" байдаг бололтой юм... Муухай хашгирч, цохиур мод, төмөр хоолойгоор зэвсэглэсэн бүлэг хүмүүс Солонгосын орчин цагийн үйл явдал бүхий бүх кинонд түгээмэл дүрслэл. Хэрээ мэдэхгүй томорч нэг нь зодуулна. Нөгөөдүүл нь балбаж өгнө.  Эсвэл нэг танхай зодоонч нөгөө хэсэг бүлэг хүмүүсээ ганцаараа зодчихно. Нэгийг нь ч үлдээхгүй шүү... Тархи нь хагарч, гар нь хугарч, хавирга нь гэмтдэггүй солонгос зодоончдын "ГАЙХАМШИГ"-ийг та солонгосын олон ангит кинонуудаас ханатлаа үзэж болно. 

Эцэст нь хэлэхэд...

Юугаа үзэж, цагаа яаж үрэн таран хийх нь хувь хүний эрх ч зарим нэг санууштай зүйлийг хэлсү. Бага насны хүүхдэд тэр л Солонгос солиорлуудыг үзүүлэх хэрэггүй. Багаас нь “Би хэзээ ч өршөөхгүй” гэх үгээр тархийг нь цэнэглээд хэрэггүй биз. Өвчин зовлон нь хорт хавдраас өөр байдаггүй жаргалын диваажин Солонгос биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Эцэст нь тэсвэр тэвчээрийн түгжээ нь мултарсан нэгэн хүмүүний бичсэн шүлгийг уншихад илүүдэхгүй буй заа.

Солонгос кино үзээд байсан чинь
Согтуу хүүхэн үүрч явмаар ч юм шиг
Сөжү шил шилээр нь уумаар ч юм шиг
Довон дээр гарч чанга орилмоор ч юм шиг
Духаараа юм мөргөж ой санамжаа алдаж
Донгио болмоор ч юм шиг
Хэн нэгнээс өшөө авмаар ч юм шиг
Хамаатантайгаа гэрлэмээр ч юм шиг
Хан мөрөн лүү үсэрмээр ч юм шиг
Хайрынхаа төлөө аав ээжтэйгээ тэмцэлдмээр ч юм шиг
Хамаагүй дурлавал хавдартай болчих ч юм шиг
Том грүүпийн хүргэн бэр болмоор ч юм шиг
Төрсөн дүүдээ дурламаар ч юм шиг
Хэн нэгэнтэй солигдмоор ч юм шиг
Хүргэн бэрээ дарамталмаар ч юм шиг
Ганцаараа гарч олон залуусыг зодмоор ч юм шиг
Гурвалжин дөрвөлжин хайрууд үүсгэмээр ч юм шиг
Гараа бариулахаар цочмоор ч юм шиг
Гутал хувцастайгаа орондоо ормоор ч юм шиг
Осолд ормоор ч юм шиг
Найзынхаа эхнэр нөхрийг булаамаар ч юм шиг
Шилэн хүзүүгээ дараад нүдээ онийлгоод ширээ түшээд унамаар ч юм шиг... гэсэн байхав дээ...

Хэт туйлширч, амьдралын бодит үнэнээс хальж одохын хэрэг үгүй. Солонгос хоолны газарт үдэш оройг өнгөрөөчихөөд, гэртээ солонгос киногоор тархиа ядраан байж амьдрах нь МОНГОЛЧУУДЫН ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ болох ёсгүй л болов уу...
Нийтэлсэн: М.Тодбэх

Солонгос савангийн дууриудын солиорол үргэлжилсээр байх уу...  
Үзсэн: 9941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.111.xxx [122.254.111.xxx] 2014-12-19 01:39
Солонгос кино бүгд л адилхан үйл явдал нь нэгтэй.гэхдээ олон кинон дотроос гоё кино ч бас цөөнгүй байгаа.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-10-16 07:03
Амьдралын АЛТАН ДҮРЭМДЭЭ савангийн дуурийг бүү үзсүгэй гэж нэмэхээр шийдлээ. Хахахаха
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-08-13 15:40
хахахахахаха
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2014-06-06 11:33
Энэ их зөв сэдэв хөндөж бичсэн байна шүү.Солонгос кино гаргах тусгай дэг журамтай болмоор байгаа юм даа Арай л дэндүү болж байна даа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-28 17:22
одоогийн 20- иод насны залуучуудын хүүхдүүд нь "чи намайг жаахан байхад ...гэж дарамталж байсан. би одоо чамаас өшөөгөө авна" гэж аашлах үед энэ цаг үеийн зөв бурууг жинхэнээсээ ойлгох байх даа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-05-26 10:36
Гоё хэллээ
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2014-05-25 10:45
bas ch bodoh l yostoi asuudliig hondson bna. ter l solongos kinonuudiin har suuder onoogiin zaluu ger buluudiin amidrald hariltsan ul itgeltsliin suudree tusgaad l bgaa ni yahiin argagui unen.
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-05-23 19:19
энэ үнхээр үнэн сэдэв бишээ , эмзэг сэдэв хөндөж ээ одоо хүүхдүүдийн соёлжилт хувцаслалтыг хараарай яг нэг чөргөр охин ,талын монголын эр хүний бахим гар хөл бие даанч алга болохдоо тулаад байна даа за аялгуут сайхан монгол хэлнийхээ тухай бол яриад ч хэрэггүй нял, шал, шил , /хайрийаа, зя ш тэ, яг лш тээ / ч гэх шиг сонсохоос дургүй хүрмээр хамаг үгээ хамраадаа чихээд л ярих юм энэ сургуульд монголхэл- уран -захиол гэдэг хичээл орж байна уу солонгос сериал үзээд болчихно гээд хасчихаа юу
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-05-23 18:11
энэ шүлэг нь ямар гоё юм бэ үнэхээр үнэн хэлжээ :)
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-05-23 18:11
энэ шүлэг нь ямар гоё юм бэ үнэхээр үнэн хэлжээ :)
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-05-23 15:16
Manai orchuulgiin bas aldaatai orchuulhiin neg muu solongosiin ertnii udirdagchiig dandaa haantan gej urgumjilhiin . Minii huvid haantan geheesee iluu bantan gej heluulj baival bolohoor tegeed ch solongos ulsiin udirdagch bugd vanguud baisiin. Esvel ene tuuhen geed baigaa buuljis hurgem hudal, zohiomol uimnuud iig ni gargahgui baij boldoggui uim baihdaa.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-05-23 14:57
Мэдээж соёлын хувьд өөр болохоор янз бүрийн юм байдаг л даа. гэхдээ нөгөө талаар үйлийн үрийг их сурталчилдаг. Бас зарим огт мэдэхгүй салбарынхаа тухай бага ч гэсэн мэдээлэл авч байна. Ер нь хэн ямар өнцгөөс нь харснаас л шалтгаална даа. Манай кинонууд болохоор ямар ч зорилгогүй, ач холбогдол багатай, эмх замбараагүй байх юм.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-05-23 14:19
Энэ их асуудлыг хөндсөн байна. Би ч гэсэн болж өгвөл залуучуудад энэ киног үзүүлмээргүй л байна Соёл спортын яамнаас энэ талаар ямар нэгэн ажил зохион байгуулмаар байна даа удахгүй хэдхэн монголчууд БИ заавал түүнээс өшөөгөө авна гээд байдаг болчихвол аймаар юмаа
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-05-23 14:19
Энэ их асуудлыг хөндсөн байна. Би ч гэсэн болж өгвөл залуучуудад энэ киног үзүүлмээргүй л байна Соёл спортын яамнаас энэ талаар ямар нэгэн ажил зохион байгуулмаар байна даа удахгүй хэдхэн монголчууд БИ заавал түүнээс өшөөгөө авна гээд байдаг болчихвол аймаар юмаа
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-05-23 13:55
bi solongos kino vzdeggviee manaihnaas neeh vzd bdg hvn howor bh gj bddog haa neg zuragt asaahaar zarim kino odr garj ch bh shig bdiin aliin tr ghw de suwag blgn dr solongos kino ghde manaih odoo zuragt bhgvi bga lda ghde kinonoos boloogvi shvv kkkk angi dr ochhr haaya hvvhdvvd ochigdriin kinon dr iim yum garsn engsn tgsn gj l bdiin goy heseg dree yawj bga ch gh shig vzdg hvmvvst ni goy l bdg bh hvn blgn l oor blgvide.
182.160.43.xxx [182.160.43.xxx] 2014-05-23 13:38
Солонгос кино үзэх дургуйн үзэхээ л болчих Дуртай нь үзнэ биз Хүний эрх шүү дээ Солонгос кино Америк киног бодвол дээр шүү Эцэг эхээ хүндлэнэ Ажил албан тушаалын зааг чадварыг сайтар харуулсан Эхний ангиудыг үзчихээд дараагийн ангийг заавал үзэх гэж хорхойтоод байдаг юм Муу биш гэж бодож байна
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-05-23 13:22
Орчуулгын алдаа маш их байдаг."Золиг минь" гэж бүгдээрээ л орчуулах юм.У г нь утгын хувьд сайн орчуулж чадвал үзэхэд ч ойлгомжтой байна байх.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-05-23 12:37
Нээрээ ёстой больмоор байнаа, монголын ТВ нүүдээс үзчих ТВ олдохгүй юмаа, тиймээс монголы ТВ огт үздэггүй
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-23 12:34
үнэн үг байна шүү хүмүүсээ, тунгаан бодоорой.
175.211.106.xxx [175.211.106.xxx] 2014-05-23 12:14
hoorhii mongolchuud iq baga bolohoor tyooj uzej baigaa. uhaantai humuus bol uil yavdal n teneg geed uzdegguishd
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-23 12:12
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай шинэ итгэл шинэл үйлчилгээг бид танд хүргэх болно
172.248.39.xxx [172.248.39.xxx] 2014-05-23 12:06
arxinii tsagaan soloi tusch esbel xar tamxichin , bolj baisanaas solongos kinog uzsen deer baix aa.
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2014-05-23 11:45
Ёооё элгээ хөштөл инээлээ. Үнэн үг байна шүү
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-05-23 11:31
Авах сайн зүйлийг нь авах хэрэгтэй:
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-05-23 11:28
harin dandaa buruugaa oilgood duusdag shuu bi uzeh durtai uzseer ch baih bolno
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-05-23 11:28
Ах захаа,ээж ааваа бусдыг хүндэтгэж харьцаж байгаа харьцааны соёл, үйлчилгээний байгуулагын ажилтаны соёл, ажил хичээнгүй байдал өөр олон олон сайн сайхан зүйлийг нь сурч авцгаа gene uu... sainaasaa saar ni duursen ter kinonuudaas ni ter ni haragdah yum uu
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-23 11:21
элэг хөшлөө
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2014-05-23 11:20
СОЛОНГОС КИНОГООР ӨВЧИЛСӨН МЭДРЭЛ МУУТАЙ МОНГОЛЧУУД.
49.0.154.xxx [49.0.154.xxx] 2014-05-23 11:20
Ах захаа,ээж ааваа бусдыг хүндэтгэж харьцаж байгаа харьцааны соёл, үйлчилгээний байгуулагын ажилтаны соёл, ажил хичээнгүй байдал өөр олон олон сайн сайхан зүйлийг нь сурч авцгаа.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-05-23 11:19
dotuur tamirtai mash muuhai humuus. hujaa naraas doloon dor humuus l gj bgaa yum daa
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-05-23 11:18
solongos kinonuudiig bolih heregtei . arai denduu os honzon ovorloson , dotuur tamurtai humuus . tv-uuziig bolimoor bn solongos kino gargadagiig
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2014-05-23 11:16
СОЛОНГОС КИНОГООР ӨВЧИЛСӨН МЭДРЭЛ МУУТАЙ МОНГОЛЧУУД.

Бидэнтэй нэгдээрэй