Шууд Chart

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

2021-09-26 08:47:29

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 38, II тунд 152, нэмэлт сэргээх тунд 684, нийт 874 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2894 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66399 (74.7 хувь), 16-17 насны 26147 (77.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.


Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй