Шууд Chart

Мягмар гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил

2021-09-28 05:54:56

Энэ сарын 27-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 117, II тунд 433, нэмэлт сэргээх тунд 1573, нийт 2123 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2900 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66497 (74.8 хувь), 16-17 насны 26187 (77.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.


Мягмар гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй