Шууд Chart

3000 гаруй тонн нөөцийн мах бэлтгээд байна

2021-10-15 15:47:08

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна.
 
2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3100 тонн мах бэлтгээд байна. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж нөөцлөхөөр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.
 
Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг, чиглэлийг хүргэн, бэлтгэл ажлыг хангалаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

3000 гаруй тонн нөөцийн мах бэлтгээд байна  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй