Шууд Chart

90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлээд байна

2021-10-15 17:22:26

Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд 90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлэгдээд байна.
 
Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж, намрын ургац хураалтаас буудай хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлээд байна  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй